Sunday, September 22, 2013

Үг үйлдэл хоёрын уялдаанаас харилцааны хөрс бэхжинэ



Хамгийн бат бөх харилцаа итгэлцэл дээр тулгуурладаг. Хүн итгэж байгаа хүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж, ойлгохыг бас ойлгогдохыг хичээдэг. Энэхүү чин сэтгэлийн харилцаа л бидний хүсч буй зорилгод хүргэнэ. Харилцаа бүр өөрийн тодорхой зорилготой. Бид мэдээлэл солилцох замаар бие биедээ ямар нэгэн зүйлийг өгч бас авч байдаг. Хайр халамж, урам зориг, мэргэн ухаан, боломж, сэтгэлийн сайхан мэдрэмжүүд гээд солилцож байгаа зүйлс нь асар их. Гэтэл харилцааг сайхан сэтгэгдэл төрүүлэх төдийхнөөр үнэлж, амин хувийн хэрэгцээгээ хангах зорилгоор зарим нэг харилцааны техникүүдийг ашиглаж болно. Чин сэтгэлийн бус, өнгөцхөн харилцаанд дэвшил гэж байхгүй. Энэ удаад уншигчид та бүхэнтэйгээ сайхан сэтгэгдэл төрүүлэх харилцааны арга техникүүдийн талаар биш харилцааг хөгжүүлэх, түүнийг үнэлж цэгнэхийг гол зорилгоо болголоо.      

Tuesday, September 17, 2013

Хэрвээ би чиний хардгийг олж хардагсан бол

Найз маань саяхан "Зөрчилдөөнд буруутай тал гэж байдаггүй зүгээр л үл ойлголцол байдаг юм байна" гэж хэлж байсан нь санаанд орлоо. Үл ойлголцолд тулгуурласан буруу таамаглалаар өөрийгөө цэнэглээд хорссон сэтгэлээрээ "ухаалаг" хурц үгсийг сум мэт илгээхдээ өөрийгөө "чадаж байна даа" гэж эндүүрдэг. Маргааны төгсгөлд ялагч байдаггүй гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Харамсал, үзэн ядалт, гомдол өвөртөлсөн дайсныг үлдээхээс цаашгүй.Уурын мунхагаар ухаалаг үйлдэл хийсэн хүнийг мэдэхгүй юм. Амнаас нь гарч байгаа үг нь ч мунхаг байж таараа.

Friday, May 17, 2013

Яагаад маш цөөхөн хүн амжилтанд хүрдэг вэ?

Яагаад гэвэл маш цөөхөн хүн чадна гэдэгтээ итгэдэг. Бид ямар нэг зүйл хийх гэж оролдоход хүмүүсийн үгүйсгэл, эсэргүүцэл, бэрхшээлтэй хүссэн хүсээгүй учирна. Цөөн хүн л биднийг дэмждэг. Өөрийн бодолдоо үнэнч, өөртөө бат итгэсэн хүмүүст бусдын үгүйсгэл төдийлөн нөлөөлөхгүй байхад сулхан оролдлоготой хүн тэгсгээд няцаж мохдог. Энэ л гол ялгаа нь.

Wednesday, April 24, 2013

Аз гэдэг хичээл зүтгэлийн үр дүн юм

Нэг залуу онлайн их сургуульд суралцахыг хүсчээ. Манай Eduworld-ийн фэйсбүүк хуудаснаас онлайн сургалтын тэтгэлгийн талаар мэдээлэл харсан бололтой. И-мэйл явуулсан байна. "Би онлайн сургалтыг сонирхож байна, яаж бүртгүүлэх вэ?" үүний хариуд "Сургуулийн албан ёсны вэб хуудсыг бид оруулсан байгаа. Та тэндээс өөрт хэрэгтэй мэдээллээ аваад, бүртгүүлэхэд шаардлагатай материалуудыг нь явуулаарай.Танд амжилт хүсье." гэв.Тэр нэлээд уурлангуй өнгө аясаар "Би яаж бүртгүүлэхээ мэдэхгүй байна, илүү тодорхой мэдээлэл хэрэгтэй байна." гэсэн байх юм.

Friday, June 29, 2012

Хязгааргүй боломж дунд амьдарч байгаагаа ер нь анзаардаг болов уу

Өчигдөрхөн гадаад паспортнаасаа юм харах гээд нээтэл дотор нь миний хэдэн жилийн өмнө гараараа бичиж тэмдэглэсэн үг байна.
Хязгааргүй боломжууд эрүүл амьдрахын тулд байдаг
Хязгааргүй боломжууд аз жаргалтай амьдрахын тулд байдаг
Хязгааргүй боломжууд адал явдлаар дүүрэн сонирхолтой амьдрахын тулд байдаг
Хязгааргүй боломжууд их орлого олохын тулд байдаг...гэжээ.

Tuesday, May 29, 2012

Амьдрал хэмээх урт аялал

Амьдрал хэмээх урт аялалд ээж аавтайгаа хамт аялах шиг жаргал хаа ч байхгүй. Сэлүүрийг минь чангаас чанга атгаад, далайн шуургыг цээжээрээ хамгаалах хүн, тэднээс минь өөр хэн ч байхгүй. Аав маань далайн шуурга хаанаас ирэхийг, түүнийг хэрхэн давж туулахыг зааж өгдөг бол ээж маань салхины чигт тааруулан завиныхаа далбааг өөрчлөхийг зааж өгнө. Одоо би тэднээсээ суралцаж байна.

Thursday, April 5, 2012

Одоо Бурхад жаргаж суугаа

Хүслийг минь Бурхан сонсоод биелүүлдэг гэдэгт хүмүүс итгэдэг, тэгээд залбирдаг: Дэлхий дээрх 6 тэрбум хүн хүслээ илгээнэ. Бурхан бүгдийг нь тэмдэглэж аваад биелэх боломжтой, боломжгүй, бусдын эрхэд харшилсан, хүний ёсонд нийцсэн нийцээгүй гээд ангилж суудаг байх гэж бодмоор. Заримдаа хүсэл биелнэ, заримдаа биелэхгүй. Эсрэгээрээ зовно. Ер нь Бурхан хүний хүслийг биелүүлдэг үү гэвэл тийм.

Wednesday, February 15, 2012

Яагаад өгөх нь авахаасаа чухал байдаг юм бол?

Энэ явдал оны өмнөхөн болсон юм. Орой унтахынхаа өмнө би ер нь их юм боддог зуршилтай. Тэр үед санаанд маань шинэ жилийг тохиолдуулан ажлынхнаа яаж баярлуулах вэ, ямар арга хэмжээ зохиовол таалагдах бол гэсэн бодлууд эргэлдэж байлаа. Тэгээд ер нь яагаад бид бие биедээ урмын үг хайрлаж болохгүй гэж. Бид гэр бүлийнхнээсээ илүү цагийг хамт олонтойгоо өнгөрүүлдэг. Гэсэн атал албан ёсны багны ард ажил хэргийн харилцаатай л байдаг. Яг хүн гэсэн мөн чанараа угтаа бол мартчихдаг, тэр тусам бидний харилцаа хол хөндий хиймэл болдог юм шиг санагдсан. Мэдээж тэр дунд сайн найзууд, зовлон жаргалаа хуваалцдаг хүмүүс байгаа л даа. Гэвч дийлэнх нь хол хөндий. Хэрэв бид бие биедээ чин сэтгэлийн талархал, урмын үгээ харамгүй хэлж чадвал харилцаа маань илүү амьд болох юм шиг л санагдлаа. Тийм зүйл хийх хэрэгтэй юу хэрэггүй юу гэж дотроо маргасны эцэст ХИЙНЭ гэсэн шийдэлд хүрлээ.

Monday, January 23, 2012

Өтгөн саглагар мод, бяцхан горхи хоёрын үлгэр

Өтгөн саглагар мөчиртэй ногоон модны үр газар унаж дэргэд нь бяцхан мод болон ургана. Том мод нарны хурц гэрлийг мөчрөөрөө хааж, бяцхан модны нахиа хатаж гандалгүй дэлбээллээ. Он улирал ээлжилсээр бяцхан мод залуу мод болно. Харин өтгөн саглагар ногоон мод өвгөрч, навчисаа дэлгэхээ болино. Залуу модны үр газарт унаж бяцхан мод болон ургана. Өвгөн модны холтос газарт унаж бяцхан модны тэжээл болно. Дараа нь бяцхан мод өтгөн саглагар мод болоод бяцхан модны нахиаг хурц гэрлээс хамгаална.

Saturday, November 19, 2011

Наймаачид өөрсдийгөө бизнесмэн гэж андуурч болохгүй


Бизнесмэн наймаачин хоёр юугаараа ялгаатай вэ? Өнгөцхөн харвал хоёулаа ашгийн төлөө. Гэхдээ нэг нь үнэ цэнийг бий болгож нийгэмд сайн сайхан зүйлийг бүтээдэг бол нэг нь зөвхөн хар амиа хоохойлж ахиу мөнгө олохыг хичээдэг.
Наймаачин хямд барааг үнэ хүргэж зарахыг хичээдэг бол бизнесмэн чанартай барааг аль болох боломжийн үнээр зарахыг хичээдэг./үйлчилгээ ч мөн хамаатай./ Тухайн үедээ олж байгаа ашиг нь ойролцоо боловч эргээд харахад үр дүн нь тэнгэр газар шиг ялгаатай.